Станцын хог шатаах үед газ дэлбэрчээ

03081880z-1Нийслэлийн баруун дүүргүүдэд тухайлбал, нэгдүгээр хороолол, Хан-Уул дүүрэг орчимд амьдарч буй хүмүүс өчигдөр /2016.04.19/ үдшийн 22 цаг өнгөрөөд гэнэт  чанга дуу чимээ гарч, түүнээс үүдэн автомашинуудын дохиолол нэгэн зэрэг ажилласан талаар мэдээлж байна. Сошиал орчинд тэр их дуу чимээ хаанаас гарсан хийгээд юү болсон талаарх албан мэдээллийг хэвлэлийнхнээс нэхэж байна. Тиймээс бид ОБЕГ-ын хэвлэлийн албаныхантай холбогдож тодруулахад “Манай албанд их дуу чимээ, дэлбэрэлтийн талаар ямар ч дуудлага ирээгүй” гэсэн хариу өгсөн юм.

Харин албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдөр үдэш гуравдугаар цахилгаан станц хогоо шатаах үед хогон дунд байсан газ дэлбэрсэн гэсэн мэдээллийг өгч байна.

NEWS.MN

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …