Монголын генералуудын өдөр удахгүй тохионо

13001172_1670257389902673_2461962854176721700_nДэслэгч генерал Ц.Дашзэвэг “Хамаг залуу насаа хайртай гэр бүлээсээ илүү армийн хашаанд, ардын хөвгүүдтэй хамт өнгөрүүлсэн байна. Арми хэмээх хир халдааж боломгүй дэндүү тэнгэрлэг сайхан албанд залуу, халуун насаа зориулан ажилласнаа их хувь заяа гэж боддог доо” хэмээн “Засгийн газрын мэдээ” сонинд 2015 онд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Армид албаны даргаас дэд сайд, ЗХЖШ-ын дарга болтлоо дэвшин ажилласан энэ эрхэм өдгөө батлан хамгаалах салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулахаар өөрийн эрдэм мэдлэг, туршлага, дадлага чадвараа зориулан ажиллаж байна. Салбарынхан нь “Манай армийн чиглүүлэгч луужин болсон цөөн хүний нэг. Түүнээс сурах зүйл маш их байдаг. Цэргийн жинхэнэ дарга, ноён нуруу” хэмээн онцлон тодорхойлсон нь бий.
Дэслэгч генерал Ц.Дашзэвэг Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн бөгөөд 1966-1972 онд ЗХУ-ын Ленинград хотод Цэргийн ар тал, тээврийн академи, 1982-1984 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус дүүргэжээ.
Тэрээр 1972-1976 онд хоёрдугаар мотобуудлагын тусгай бригадад шатахууны албаны дарга, 1976-1977 онд МАА-ийн Ар талыг удирдах газрын шатахууны хэлтэст инженер, 1977-1982 онд АТУГ-ын штабын орлогч дарга, 1984-1990 онд АТУГ-ын орлогч дарга бөгөөд штабын дарга, 1990-1992 онд БХЯ-ны дэд сайд, МАА-ийн Ар талын дарга, 1992-1996 онд Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, 1996-1998 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, 1998-2002 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх зэрэг хариуцлагатай ажлыг хашиж байжээ. Түүний улс орныг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1998 онд Дэслэгч генерал цол хүртээсэн юм.
Энэ сарын 28-нд “Монголын генералуудын өдөр” тохиож байна.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …