Жүжигчин Лэндсей Лохан энэ оны эхээр өөрийгөө исламын шашинтан болсноо зарласан юм. Тэрбээр мөн исламын шашинтнуудын гол судар коран судрыг уншиж эхэлснээ дуулгаж байв. Тэгвэл жүжигчин бүсгүй коран судраа уншиж дуусч, жинхэнэ утгаараа исламын шашинтан болсон тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ.
Лохан “ABC” сувагт “Ажлынхаа ард гарсандаа баяртай байна. Энэхүү агуу судрыг уншсанаар дэлхий ертөнцийг өөрөөр харах боллоо. Үнэхээр таалагдсан” гэж ярьжээ. Хөтлөгч, жүжигчнээс “Та тэгвэл исламын шашинтай бүсгүйчүүд шиг хар гивлүүр зүүх үү?” гэж асуусан байна. Тэрбээр энэхүү асуултад “Үгүй дээ. Зүгээр л би энэ шашинд үнэнч байх болно” гэж хариулжээ. Лохан саяхнаас өөрөөсөө зургаан насаар дүү Оросын загвар өмсөгч Игорь гэх залуутай уулзах болсон юм. Хос саяхан сүй тавьсан талаар Лохан ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
эх сурвалж: shuud.mn