Хуулын байгууллагыг хүчгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ?

Саяхан АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өөрийн хүсэлтээр өглөө. Тэр хэдийгээр өөрийн хүсэлтээр гэж байгаа ч олон нийт тэр дундаа АТГ-д зөвлөх үүрэг үүрэг бүхий Олон нийтийн зөвлөл нь энэ нь улс төрчдийн шахаасаар болсон гэж мэдэгдсэн. Ямар улс төрчдийн гэдгээ харин дурдаагүй.

eee4b689c44cfd3513495c862aef4d9e

Гэтэл өчигдөр оройноос Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан гэсэн мэдээ явж эхэллээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ нь үнэн аж. Бас сүүлийн дөрвөн жилд ЦЕГ-ын газрын даргыг 4 удаа сольсон байна. Авилгын болон эдийн засгийн томоохон гэмт хэргүүдтэй тэмцдэг хуулийн байгууллагын удирдлагыг ойр ойрхон солих нь цаанаа улс төрчдийн холбогдсон томоохон хэргүүдтэй холбоотой гэдэг нь наад захын хүнд ойлгогдохоор. Ер нь жирийн иргэнд бол АТГ болон Цагдаагийн дарга хэн байх нь падгүй.

Тэдэнд амар амгалан амьдарч байвал болох нь тэр. Харин улстөр, эдийн засгийн мафижсан бүлэглэлд бол өөрийг нь оролдоод байгаа том толгойтой нөхрийн оронд өөрийн хүнээ тавих нь амин чухал. ЦЕГ-ын даргыг боль үгүй бол Засгийг чинь огцруулна гэж Ерөнхий сайдад “Монос”-ын Л.Эрдэнчимэгээр дамжуулж хэлүүлсэн цаад эзэн нь Женко гэдэг нь ойлгомжтой. Л.Эрдэнэчимэг гишүүн жирийн ардын хүүхдийг биш Женкотой холбоотой бүхнийг хамгаалдаг гэдгийг бүгд харж байгаа.

Төмөр замын томоохон хэргийг шалгаж эхлэнгүүт улстөржиж, улмаар хуулийн дагуу ажлаа хийж байгаа байгууллагыг хэн дуртай нь хөдөлгөдөг цаг гэж тэд эндүүрч байх шиг. Л.Эрдэнэчимэгийн хэлсэн үгэнд бас нэгэн НО бий. Тэр хэлэхдээ, манай МОАХ фракцын квотоор сайд болсон 4 сайдаа татна гэж хэлсэн. Тэдний нэг нь Хууль зүйн сайд гэдгийг ч зарласан. Тэгэхээр До сайдыг сайдын сэнтийгээсээ буухгүйн тулд Женкогийн хүслийг биелүүлж байна гэж хардаж болохоор байна. Л.Тэмүүжин сайд байхдаа хуулийнхны нэрээр далайлгаж рекет хийдэг хүний нэгээр Ерөнхий прокурор байсан түүнийг тодруулж 4 сая долларын баримт хэвлэлээр цацсан. Зөвхөн нэг удаагийнх нь үйлдэл гэдгийг ч тодотгосон. 

Женкогийн шалгагдаж байгаа олон зуун сая долларын дэргэд юу ч биш л дээ. Тухайн үедээ До сайд хууль хяналтаар шалгуулна гэж байсан ч таг чиг. Тэр зөвхөн нэг удаагийн дөрвөн сая долларын хэрэг хаачив. Монголын гэх бүгдийг өмчлөх эрх Х.Баттулгад бий гэж үү, 

эх сурвалж: www.ulstor.mn

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …