З.Энхболд дарга олон хэлээр жиргэв

УИХ, Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болно. “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн үндсэн сэдвээр болох энэхүү уулзалтын нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалах юм. Тиймээс тэрбээр УИХ-ын чуулганыг удирдах ажлаасаа түр “чөлөө” авч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдод алхаа өгчихөөд байгаа.
Харин хатуу зарчимч байдлаараа хэлэх үгээ хэтрүүлэн хазайлгачихдаг гишүүдийг кнопыг унтрааж, эгдүүг нь хүргэдэг З.Энхболд дарга олон улсын хурал удирдаж буйтайгаа холбогдуулан англи, хятад, япон, солонгос, тай, итали хэлээр жиргэсэн нь жиргээчдийн анхаарлыг татлаа. Тэрбээр яг одоо твиттерт 144.2 мянган дагагчтай. Ямартай ч эрхэм спикерт олон улсын хуралдааныг удирдах ажилд нь амжилт хүсье.
Эх сурвалж: analiz.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …