Өнөөдөр Монголчууд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд 1-р байрт орсон. Энэ нь дэлхийн дунджаас даруй 100 дахин их байна. Үүнтэй тэмцэхээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд хэрэгтэй апарат тоног төхөөрөмжийг авч өгөхөөр тэрбум төгрөгийг босгохыг уриалж төр засгаас тусламж гуйж байгаа юм. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
“Оюутолгой, Тавантолгой мега төсөл гээд бүгдээрээ гүйлдэх атлаа ХСҮТ-д хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах эрүүл мэндийн мега төслийг хэн ч үл ярина… үл тооно… Монголын баялаг нүүрс зэс алт биш монгол хүн шүү дээ…. Монгол хүндээ хайртай бай л даа… НИТХ монгол хүний амь нас яригдаж байгаа энэ төсөлд дутагдаж буй тэрбум төгрөгийг шийдээд өгчих л дөө, гуйж байна…” хэмээжээ.
Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монголын төр монгол хүнийхээ амь насанд санаа зовохгүй байгаа бол бид өөрсдөө элэг нэгт ахан дүүсээ аврах болно. Тиймээс 10,000 төгрөгийн 100 мянган хүн хандивлах юм бол тэрбум төгрөг болно. Эсвэл 5000 төгрөгийг 200 мянган хүн хандивлаж чадвал бид хавдартай өвчтөнд элэг шилжүүлэх хагалгааг Монголдоо хийлгэх болно. гэж 10000₮ челленжийг зарлан уриалж байгаа юм байна.
Эх сурвалж: Zaluu.com