Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС ТӨХК-ийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина. Утас: 99773800, 88008516

09.30 цагт: Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтаар үүсэн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.

10.00 цагт: “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” Хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд эхэлнэ. Утас: 91666064, 94397005

11.00 цагт: Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсан тухай болон хаваржилт, мал төллөлт, малын хорогдлын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын танхимд болно. Утас 99072224, 95950015

download-49-10

12.00 цагт: Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган Монголын хүүхдийн ордонд болно. Чуулганд Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулганд УИХ-ын гишүүд, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, МАОЭХ, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 96646863

12.00 цагт: Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно. Утас: 99178373, 96635753, 99285651.

14.00 цагт: Нэрт найруулагч Бадраагийн Бадрууган агсны нэрэмжит “Анхны бүтээл-7” радио дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын наадмын шагнал гардуулах ёслол СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн ДЕБЮТ кино театрт болно. Утас: 98119077, 99142628, 99184726

15.00 цагт: “Итгэлийн танхим” ТББ-аас СХД-ийн ЭМТ-ийн харьяа “Баянхошуу” салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсанаа хүлээлгэн өгнө. хаяг: СХД-ын 9 дүгээр хороо. Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэг. Утас: 89111046, 88118161

18.30 цагт: МУЭХ-ны шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтайваны “Эхлэл рүүгээ яарсан төгсгөл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “976 Арт” галерейд болно.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …