Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурал өнөөдөр болно

146128353557196acfa5f84

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүх хурал өнөөдөр 11 цагт дүүргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн танхимд шүүж эхэлнэ. Сэжигтэн этгээдүүд өнгөрсөн онд дээрх банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан байдаг.

Тодруулбал Д.Б, Д.Э нарыг цагдан хорьж байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Эрүүгийн хуулийн

• 147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• 148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эх сурвалж: Zaluu.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …