АН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

1461298000_darhan-an_500x500Дархан-Уул аймгийн ардчилсан намынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд АН-ын дарга З.Энхболдод хандаж мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дархан Уул аймгийн Ардчилсан нам 2004 оноос бүх шатны сонгуулиадад  ялагдаж ирсэн. Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.

  1. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .
  2. 2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийг уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгсөнөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцийн 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүүцэж байна.

Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж

  1. Хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна
  2. Намын үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хорооны 2013.11.18 ны 02 тоот тогтоол , 2014.10.13 ны 03 тоот тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 тоот тогтоолуудыг үгүйсгэж хийж өгсөн 2014. 11.24 өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгохыг шаардаж байна.

Дарханчууд үүр үүрийн төлөөлөл болох 35 хүн Ардчилсан намын төв байранд 9 хоног улс төрийн суулт хийж шаардлага хүргүүлсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй. Энэ тэмцэл бол Дархан ардчилсан намын 12 жилийн ялагдалыг зогсоохуу , үргэлжлүүлэхүү гэдэг тэмцэл болохоос хэн нэгний дарга цэрэг болох тухай асуудал биш юм. Бидний шаардлагад 2016.04.27 өдрийн дотор хариу өгөхгүй тохиолдолд улс төрийн өлсгөлөн зарлахаа үүгээр мэдэгдэж байна.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …