Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу байрны орцонд ой 7 сартай охиноо унтуулаад хаясан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн.
Охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм. Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй нас барсан. Харин охиноо харанхуй орцонд хаясан эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч бөгөөд хүүхдээ тэжээж чадахгүй болохоор орхисон гэдгээ тайлбарлаж байсан юм. Охиноо орхиж явсан Д гэгчид охиныг хөдөөлүүлэх мөнгө байгаагүй. Тиймээс охинд тусалж байсан ээжүүд “Эвээлтэй сэтгэл” группийн гишүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Буян компанийнхан талийгаач охины буяны ажлыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. “Эвээлтэй сэтгэл” группийн ээжүүд талийгаач охины 21 хоног болон 49 хоногоор группийнхээ хүрээнд мөнгө цуглуулан хүүхэд багачуудыг баярлуулж охины араас буян үйлдсэн. Хүүхдээ оpхин явсан эхийг, эгчийнх нь хамт 05-р сарын 02-ны өдөр шүүх юм байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар прокуророос ял төлөвлөөд байгаа бөгөөд шүүхээс тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ.
Эх сурвалж:Zaluu.com