“Нью свийт фүүдс”-ийн эклерэнд 45 хүн хорджээ

13048161_1280231802004197_5143696004812885642_o“Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерийг худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Учир нь тус эклерийг идсэн 45 хүн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийсэн байна. Мөн хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна.

13063255_1280231705337540_8672185509894418114_o 685412484a812b6b3a0d069a33500cefd33f4b3a

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …