Нурсан гүүрийг барьсан эзэд олдож, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна

3bpvgp1kpe9pv3vfpvarr4s6n0_bУвс аймгийн Тэс сумын Нарийн голын төмөрбетон гүүр өнгөрсөн ням гаригийн шөнө нурж унажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил гаруй хугацаанд баригдсан уг гүүрийг 2012 оны есдүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулж байсан юм. Тэгвэл энэ гүүрийг ямар компани барьсан талаар эзэд нь тодорхой болов гэж Зам тээврийн сайд М.Зоригт жиргэжээ. Тэрбээр “Гүүр барьсан компани олдов. Компани нь газар дээр нь очиж байна. Мөн мэргэжлийн хяналтынхан ч очиж ажиллаж байна” хэмээн жиргэжээ. Анх уг гүүрийг барих тендерт 2007 онд “Мөнхжим Өргөө” ХХК шалгарч, 1.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэвч олон жил ажлаа хийлгүй төсөвт өртгөө нэмснээс үүдэж гүйцэтгэгч компанийг нь сольжээ.

Тодруулбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК-д тендерийг шилжүүлж, гүүрийг бариулсан байна. Харин эхний “Мөнхжин Өргөө” компани нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэртэй холбоотой бөгөөд тэрбээр 2005 онд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Ц.Энхбаатар, Э.Насанбат, Б.Пушкин нартай хамтран “Мөнхжин” ХХК-г байгуулжээ. Э.Цасчихэр компанийнхаа 25 хувийг эзэмшдэг. Харин Э.Цасчихэрийг 2008 онд Увс аймгийн Засаг даргаар томилогдсоны дараа “Мөнхжин” ХХК-ны охин компани “Мөнхжим Өргөө” байгуулагджээ. Тус компани нь “Мөнхжим Өргөө”ХХК 2005 онд Тээлийн гол дээгүүр 75 метр гүүр барих ажлын гүйцэтгэл 196.3 сая төгрөг, 2007 онд Нарийны гол дээгүүр 325 метр төмөр бетон гүүр барихаар тооцож, 514.2 сая төгрөг төсвөөс гаргуулж авчээ. Гэвч олон жил ажлаа хийгээгүй учраас гэрээг цуцалж, Хятадын хөрөнгө оруулалттай БНХАУ-ын “Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК-д тендерийг шилжүүлсэн байдаг.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …