БНХАУ-ын анхны хуруу шилний хүүхэд эцэг болжээ

БНХАУ-д хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн анхны хүүхэд эдүгээ 28 нас хүрч байна. Луо Юучин нэртэй түүний гэргий сая амаржиж, 3,1 кг жинтэй охин төрүүлжээ. Ингэснээр Хятадын анхны хуруу шилний хүүхэд эцэг болсон талаар тус улсын хэвлэлүүд шуугиж байна. Түүний араас Хятадын Нөхөн үржихүй Генетикийн эмнэлэг 73 мянган хүүхдийг хуруу шилэнд үр тогтоох аргаар амжилттай бойжуулсан байдаг байна.a359f9bbfd629ea8big

Тус эмнэлгийн эрдэмтэд хуруу шилэнд үр тогтоох арга нь ургийн гажиг үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг гэх уламжлалт ойлголт хоцрогдсон болохыг эцэг эхчүүд, шинээр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа ч хүндрэл бэрхшээлтэй учирсан гэр бүлүүдэд мэдээлж байна.

Хуруу шилэнд бойжсон хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй адил өсч томрон, их сургуулиа дүүргэж, эрүүл мэнд нь ч сайн байгаа юм байна. Үүнээс гадна хуруу шилний хүүхдүүд өөрийн гэсэн гэр бүлээ босгон, үр хүүхэдтэй болох ч боломж байгааг Луо Юучин гэрчлэн харууллаа гэж шинжээчид онцолж байна. Дэлхий даяар эдүгээ хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн 5 сая гаруй хүүхэд бий гэх тооцоо байдаг байна.

vitro

Анхны хуруу шилний хүүхэд Их Британид 1978 онд мэндэлсэн байдаг. Эдүгээ тус улсад жил бүр 180 мянган хуруу шилний хүүхэд төрдөг болжээ.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …