Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд сонгуулиа өгцгөөе

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэлээр Цэцийн шийдвэртэй уялдан шинэ хуулийн дагуу явж байсан сонгуулийн бэлтгэл ажил зогсов. Хэдий болтол нь зогсох нь одоогоор тодорхойгүй. Түүний хэлснээр хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой хийж байсан зохион байгуулалтын бүх ажил царцаж, сонгууль болох эсэх талаар ч тоймтой үг хэлэх боломжгүй болоод байгаа аж. Тиймээс ч гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээдбайгаа юм.

7777834571efb55e6f7f01

Уг нь Сонгуулийн тухай шинэ хуульд зааснаар энэ долоо хоногт нам, эвсэлүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий Хороонд ирүүлэх ёстой, ирэх долоо хоногоос нэр дэвшүүлэх ажил эхлэх учиртай. Гэвч тийм боломж үлдсэн эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Нам, эвсэл нэр дэвшүүлэхээс өмнө Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдахгүй. Хэрэв хоёр нам байр сууриа нэгтгэж чадахгүйд хүрвэл УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 29-нөөс хойшлуулахаас өөр гарц үлдэхгүй. Учир нь хуулийн хугацаа шахамдуу, АСЕМ-ийн цуврал арга хэмжээнүүд Улааанбаатар хотноо зохиогдох товтой байгаа.

Нэгэнт бүх юм давчуу болж буйг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч сонгуулийг намар болтол хойшлуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг яг таг хангаж, элдэв будлиангүй явуулах боломжийг бүрдүүлбэл яасан юм бэ. Монголчууд бушуу туулай борвиндоо баастай хэмээн цэцэлдэг ард түмэн. Давчуу хугацаанд баригдаж, сонгууль явуулж үймээн бужигнаан үүсгэж байснаас цагийн аяст уягдаж, хугацаа хожин намрын дэлгэр цагт сонгуулиа зохион байгуулбал зүгээр биш гэж үү.

Будлиангүй сонгууль, булхайгүй нэр дэвшигч байдаггүй нь үнэн тул сонгуулийн маргаашнаас бөөн зарга үүсдэг. Гэтэл АСЕМ, наадам энэ тэр гэж ядаж байхад үймээн бужигнаан, жагсаал цуглаан бидэнд хэрэггүй нь ойлгомжтой. Харин намар сонгууль явуулбал яаруу давчуу хугацаанд баригдахгүй, элдэв будлиан үүсэхгүй сайн талтай. Нөгөө талаар бид ихэд билэгдэлтэй ард түмэн. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд яагаад сонгуулиа явуулдаг байж болохгүй гэж вэ.

Эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …