Монголчууд бид “хүлээсээр” л….

Манай нийгэмд бухимдахгүй байхын аргагүй болтлоо “өрвөлзөгч” хүмүүсийг харан суух юм. Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биерүүгээ “өрвөлзөж” түүнийг нь харан суусан иргэд ч бухимдаж эхлэх юм. Нийгэм даяараа бухимдалтай цаг үед сонгууль өгч дахин “дайран дээр давс” гэгчээр юм болох вий дээ.

cf3e962459456bb8big

Манай иргэд хүлээлтэн дунд амьдарсаар байна. Ахмадууд тэтгэвэрээ хүлээж сараас сарын хооронд хоолоо залгуулан суугаа. Идэр насныхан Солонгост гэрээгээр ажиллах шалгалтын хувиараа хүлээж, өсвөр насны залуучууд ЭЕШ-таа хүлээн догдлон сууна. Нас насныхан нийгмээ хүлээсэн байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Төр нийгмээ сайн сайхан үйл хийнэ хэмээн “итгэн” хүлээнэ. Бид хэзээ сайн сайхан цагийг үзэх вэ? Бид хэдий болтол хүлээх вэ.

2bc4b0e022419156big

Нийгмийн хамгийн бөх, хамгийн эрдэмтэн мэргэдтэй дунд давхарга гэж байхгүй боллоо. Яг Энэтхэг улс шиг баян нь хэт баян ядуу нь хэт ядуу болон хувирч байна. Баян чинээлэг давхаргат багтах нь улс нийгмийн 23 хувийг эзлэн байх иргэдийн амьдралын түвшин мөн л доошилсоор. Авлига авагч, авлигын мөнгөөр үр удмаа “услах” давхарга л баян чинээлгийн тоонд орж байх шиг байна. Мэдээж хийсэн бүтээсэн зүйлтэй хүн байгаа л байх. Гэхдээ л дийлэнх нь ядуугаас төрсөн “авлигын” баячууд.

1f397b809f27f0744224465971b00019_120381

Бид хагас зуун жилийн өмнө л хөрөнгө мөнгө жигд, амьдрал ахуй тогтвортой байсан. Хэн нь ч баян биш, хэн нь ч ядуу биш жигд тогтвортой амьдралаар амьдардаг байлаа. Тэр үед нийгмийн бухимдал стресс багатай, өвчин эндэгдэлгүй, аюулгүй орчинтой, гэмт хэргийн энэ их айдасгүй сайхан байдаг байждээ. Одоо бодоод байхнээ бүх зүйл л эсэргээрээ болоод байх юм. Бухимдал дунд оршин тогтносоноор л байна. Харин ч манай иргэд цусандаа ”гүндүүгүй” зантай тайван “дотортой” иргэд юм. Гадаадад ялангуяа Европоор төр нэг л буруу шийдвэр гаргангуут жагсаал цуглаан зохион байгуулж эхлэнэ.

d6140fcf0262b6bdoriginal

Улмаар төр нь ч иргэдээ ихээхэн сонсож гаргасан шийвэрээсээ “ухарч” байх жишээтэй. Монгол хүн таван саяд хүрвэл Ертөнцийг эргүүлнэ хэмээн нэгэнтээ “айн” хэлсэн байдаг. Үүнээс дүгнэхэд төр ийм үймээнтэй, иргэд ийм хүлээлттэй байгаа нь иргэд нь багадаад байгаа хэрэг үү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …