Өнгөрсөн онд Дорнод аймагт гурван ихэр мэндэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр өглөө тус аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ.
Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийн гурав дахь удаагийн төрөлт юм байна. Амаржсан эмэгтэй тус аймгийн төвд амьдардаг бөгөөд хийсвэр хагалгаагаар төржээ.
Ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Дорнод аймгийн “Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв”-өөс мэдээлжээ.