12 настай охинд үр хөндөхийг зөвшөөрчээ

0a5ee0d45c464fb16eb7024d9d75c8e4

Австралийн Квинслендийн дээд шүүхээс Рокхемптоны иргэн 12 настай охинд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн байна. Охин өөрийнхөө үеийн хүүгээс жирэмсэн болсноо аав ээждээ хэлж, үр хөндөхийг удаа дараа оролдсон боловч чадаагүй тул хууль хяналтынханд хандаж, зөвшөөрөл хүсчээ.

Квинсленд мужид 22 хүртэлх долоо хоногтой ургийг хөндөхийг зөвшөөрдөг юм. Гэхдээ тухайн эмэгтэйн тээж буй ураг эхийнхээ эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлөхүйц бол гэсэн шаардлагыг тавьдаг юм байна. Шүүгч Данкан МакМийкиний мэдээлснээр 12 настай охин жирэмсэн болсноосоо хойш сэтгэлийн гүн хямралд орж, гэрээсээ дайжиж, судасаа ханах зэргээр хоёр ч удаа амиа хорлохыг завдсан гэнэ. Түүн дээр охин хүүхдээ төрүүлэх хүсэлгүй байсныг нь хүндэтгэх шалтгаан гэж үзсэн учраас дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлав.

Эмч нарын үзэж буйгаар охин үр хөндүүлээгүй тохиолдолд огцом жин нэмж, эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд нь аюулд унах өндөр эрсдэлтэй байсан аж. Охины хүүхдийн эцгийн тухайд нас чацуу гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Шүүхийн шийдвэрийг дэлгэрүүлбэл охинд зөвхөн эмийн аргаар үр хөндөх ёстой болжээ. Хэрэв энэ арга нь бүтэлгүй болбол мэс заслын аргаар үр хөндөх хоёр дахь боломжийг зөвшөөрчээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …