Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бяцхан багачууд амь насаа алдаж, энэ өвчнөөр олон хүүхдүүд халдварлаад байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаан бурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, “Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч” аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэхчилэн багаж тоног төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ. Өнөөдөр өглөө эдгээр аппаратуудыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Үндэсний хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө. Олны хүч оломгүй далай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …