Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1,6 тэрбумд хүрчээ

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнөөдөр Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 1,6 тэрбумд хүрснийг зарлалаа. Тодруулбал, тус компани 2016 оны эхний улирлын тайлангаа гаргажээ.

Өнгөрсөн дөрвөн сарын тус компани 5,38 тэрбум ам. долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 5,26 тэрбум ам. доллароос давж гарчээ.

Түүнчлэн Facebook тайлангаа гаргаснаас хэдхэн цагийн дотор хувьцааны үнэ 9 хувиар өсөж нэгж хувьцааны үнэ 117,59 ам. доллар болсон байна.

2015 оны эхний улиралд компани 3,5 тэрбум ам. долларын орлоготой ажиллаж байсан бол нэг жилийн хугацаанд 40 орчим хувиар орлогоо өсгөжээ. Учир нь энэ хугацаанд Facebook компани 1,65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болж, Шууд бичлэг дамжуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шинэ боломжийг хэрэглэгчдэд олгосон төдийгүй Oculus Rift төхөөрөмжөө худалдаанд гаргасан юм.

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …