Цэцэг өвчний тархалт зүүн аймгуудад буурахгүй байна

841bc532-9648-475a-bff4-cfbe9dfc2059Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг  төрийн байгууллага, агентлаг  холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнийг хяналтаддаа бүрэн авч чадахгүй хэвээр…

Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААЯ болон Мал эмнэлэгийн үржлийн газар, “Биокомбинат” улсын үйлдвэрийн газар, “Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “ОБЕГ”, “Мал эмнэлэг, эмийн сорилт батлагаажуулалтын улсын лаборатори” зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг нээж МХЕГ-ын дэд дарга П.Ангараг  үг хэлэхдээ  “Өнөөдөр цэцэг өвчний тархалт зүүн бүсийн аймгуудад буурахгүй байна. Гэтэл цэцэг өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин учраас мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод саад учруулах асуудал тулгарлаа. Зөвхөн цэцэг өвчин гэлтгүй мал, амьтны халдварт өвчний үед тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ажлын уялдаа холбоо сул,  нэгдсэн бодлого чиглэлтэй хийгдэж чадахгүй байгаа юм. Иймд төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулаж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас хэлэлцүүлэг хийхэд хүрсэн юм” гэдгийг онцолж байлаа.

Өнгөрсөн жил гэхэд 21 аймаг, нийслэлийн 860 сум дүүрэгт 28 төрлийн халдварт өвчин 1865 гарч, 15797 толгой мал өвчилж, үүний улмаас 3432 толгой мал хорогджээ. Түүнчлэн 236 малыг зайлшгүй шаардлагаар устгаж, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 38703,4 сая толгой мал хамруулсан байдаг. Гэсэн хэдий ч жилийн жилд халдварт өвчин гарч, хяналтад бүрэн авч чадахгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар  хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид тал талаас нь  авч хэлэлцэж санал бодлоо солилцсон юм.  Тиймээс “Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг цаашид ямар арга хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан  саналуудыг нэгтгэж  Засгийн газар, Улсын онцгой комисс гээд холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …