Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн 19.00 цагийн орчим Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүр, Хүнсний 20-ийн орчим “Жи-Класс” маркийн автомашинтай залуус мөнгө тараасан асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Уг асуудлыг ЦЕГ-аас шалгаж тийм зүйл болоогүй гэж мэдэгдсэн ч уг бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Тэгвэл мөнгө тараасан залуус уг үйлдэлдээ тайлбар хийлээ. Тэд эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулж олон нийтэд мөнгө тараасан гэв. Буян үйлдэх нь сонгуулийн жилтэй зүгээр л давхцчихсан хэрэг үү.
Гэвч албан байгууллагынхаа нэрийг болон хэдий хэмжээний мөнгө тараасан гэдгээ ихэд нууцалж байгаа нь хардлага төрүүлжээ. Тиймээс мөнгө жинхэнэ эсэх ямар учраас тараасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газраас шалгахаар болжээ.
Цагдаа нар мөнгө тараасан зүйл болоогүй гэх гэтэл залуус Фэйсбүүкээр бичлэг цацах, Монгол төрийн цагдаа ийн ажилладаг уу. Шалгалт хийн эргэн мэдээлэл өгөхөд энэ бүх зүйл тодорхой болох байх. Оюутан залуус тэр хавийн хяналтын камерт бичигдсэн байгаа хэмээн өөр өөрсдийн цахим хуудаснаа жиргэсэн байна.
Б.Саран