Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт “Жи Класс” маркийн автомашинтай залуус Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүр, Хүнсний 20 орчмоор 10000, 20000 мянган төгрөг тараасан явдал ихээхэн дуулиан тарилаа.
Залуус уг үйлдлээ эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулсан гэж тайлбарласан байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагаас машины эзэн хэн болох ямар учиртай мөнгө тараасныг шалгасан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөнгө цацсан залуу нэгэн барилгын компанийн захирал. Тухайн өдөр эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү иргэд рүү мөнгө цацсан” гэжээ Одоогийн байдлаар мөнгөний хэмжээ нь 700-800 мянган төгрөг орчим болоод байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн дээрх үйл явдлыг ямар нэгэн сонгуультай холбоогүй гэдгийг ч онцолсон юм. Энэ талаарх мэдээллийг бид эргэж дэлгэрэнгүй мэдээлнэ.
Эх сурвалж: Zaluu.com