“КМА” ХХК-ийн “Эко Ойл” бүтээгдэхүүнийг бид та бүхэнд цувралаар танилцуулж байгаа билээ. Байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй, авто машины хорт утааг багасгах, шатахууныг хэмнэх шинэ технологийг иргэдэд таниулах дараагийн онцлох хүн бол тус компанийн захирал Б.Хонгорзул юм. Түүнтэй бүтээгдэхүүнийнх нь талаар ярилцлаа.
- Танай компани хэзээ байгуулагдсан бэ, Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна, компаниа товч танилцуулаач?
- Одоогоор 10 гаран хүний бүрэлдэхүүнтэйгээр 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, үйлдвэр хэвийн горимондоо ажиллаж байна. Хоёр төрлийн эко бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулан зах зээлд нийлүүлж байна. Бензин хөдөлгүүрт зориулсан “эко ойл” бүтээгдэхүүн, нөгөө нь дизель түлшинд зориулсан “эко ойл” бүтээгдэхүүн байгаа.
- Танайх 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани уу?
- Гадаад хөрөнгө оруулалт байхгүй. Дотоодын 100 хувийн хөрөнгөөр, байгуулан ажиллаж байна. Эрдэм шинжилгээний гадаад ажилтан маань манай компанид гэрээгээр ажиллаж байгаа.
- “Эко Ойл” бүтээгдэхүүн эрүүл мэндэд учруулах хорыг багасгана гэх юм, энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?
- Манай улсад ихэнхдээ хуучин машин оруулж ирэн хэрэглэдэг. Энэ нь техникийн үзүүлэлт нь ямар ч байсан шинэ машинтай харьцуулахад муудсан, элэгдсэн байдаг учраас агаарын бохирдолыг бууруулах, тухайн машиныхаа тоног төхөөрөмжийн элэгдэлтийг уртасгах, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Монголд төдийгүй дэлхийд байхгүй хүний эрүүл мэндэд хэрэгтэй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манай бүтээгдэхүүн машины яндангаас гарах хорт утааг 40..70…90 хүртэл хувиар бууруулдаг болохоор агаарт цацагдах хорт бодис эрс багасна. Ингэснээр эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нөгөө талаасаа ажлын байрыг бий болгож байна. Шинэ дэвшилтэд эко бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байна. Зарим оронд үйлдвэрлэсэн химийн гаралтай түлш хэмнэгчийг бодвол эко буюу 100 хувийн байгалийн гаралтай болохоор дараа нь гарах ямар ч эрсдэлгүй. Мөн дотооддоо үйлдвэрлэн мөнгөний гарах урсгалыг багасгах зорилт тавьсан. Бид Дэлхийд байхгүй бүтээгдэхүүн хийсэн. Одоо үүнийгээ олон нийтэд таниулах ажлыг эхлүүлж байна.
- Монгол улсад 675064 орчим тээврийн хэрэгсэл байна. Татвар утааны бохирдлын мөнгө гэж бий. Төр засгийн зүгээс үүнийг ойлгоод “дэмжье” гэвэл яаж хүлээж авах вэ. Төрийн дэмжлэг бий юу?
- “Төрийн зүгээс дэмжие” гэсэн зүйл одоогоор алга байна. Улс нийгэм өөрөө санхүүгийн хүндрэлтэй байгаа болохоор тийм дэмжлэг харсан зүйл ч алга. Одоогоор манай үйлдвэр сард 17 000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай цаашид үйлдвэрээ өргөжүүлж сард 50 000 хүртлэх тонны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байгаа. Тиймээс иргэд хэрэглэгчид өөрсдөө техникээ хайрлан хамгаалах, хорт утааны ялгаралтыг эрс бууруулах, техникийн насжилтыг уртасгах, цаашлаад эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ийм бүтээгдэхүүнийг ямар нэгэн төрийн дэмжлэггүйгээр ойлгох байх гэж ойлгож байна. Таны бие эрүүл мэндэд хэрэгтэй, эд хөрөнгийг чинь хамгаалая гэсэн “санаа” байхад татгалзах эсэргүүцэх зүйл байхгүй байх аа.
- “Эко Ойл”-ыг Дотооддоо худалдаалж байна. Гадаад худалдааг хэрхэн, явуулах таниулах төлөвлөгөөтэй байна?
- Монголд өвөл бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлсэн болохоор техникүүд зогсонги байдалтай байсан. Улирлын чанартай байдаг юм байна лээ. Одоо бол хүмүүс мэдээд хэрэглээд дадал болоод эхэлсэн байна л даа. Үр шимийг нь хүртээд эхэлсэн болохоор иргэд ам сайтай байна. Манай бүтээгдэхүүнийг Германд судлаад хамтран ажиллах санал тавьсан. Хятад ч мөн ялгаагүй хөрөнгө оруулах хамтран ажиллах саналууд тавьсан. Гэхдээ би Монголдоо “Дэлхийд гарах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлье” гэсэн бодолтой байгаа болохоор татгалзсан. Монголын бүтээгдэхүүн болох ёстой. Монголоор дамжуулан бүтээгдэхүүнээ гаргана.
- Сингапур ямар ч уурхайгүй, баялаггүй орон. Гэхдээ шувууны сангасаар баяжсан гэдэг. Гэтэл манайх баялагтай хэрнээ хэрэглэж, ашиглаж чаддаггүй. Танай бүтээгдэхүүн цаашид Дэлхийд Монголыг сурталчилах бүтээгдэхүүн гэж та ам бардам хэлж чадах уу?
- Мэдээж чадна. Манай бүтээгдэхүүн 100 хувь байгалийн гаралтай, хэрэглэхэд айх аюулгүй. Бид үйлдвэрлэлээ өргөжүүлэн дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан бүтээгдэхүүнтэй болох боломжтой. Үүнд 100 хувийн итгэлтэй байна. Үүнийг маань дэлхийд алдартай олон олон лабораторит хийсэн шинжилгээ судалгаа маань гэрчилнэ. Компанийхаа ашгаас илүү тус бүтээгдэхүүнээ Дэлхийд таниулах нь чухал.
- Эмэгтэй хүний хувьд гоо сайхын бүтээгдэхүүн үйлдвэрлээд явсан бол арай ойр байсан болов уу. Таны хувьд ийм том зах зээлийг онилж ажиллахад хэцүү зүйл их тулгарч байна уу?
- Амар хялбар юм гэж юу байхав. Гэхдээ миний суурь зан байна. Аав, ээжийн маань олгосон хүмүүжил. Ямар нэгэн зүйлийг барьж авсан бол эцсийг нь үзэх гэж хичээдэг, тэмүүлдэг. Бусадтай адил төрлийн бизнес хийсэн бол нэг их ялгарахгүй байсан байх. Харин өөр салбарт бусдын хийгээгүй зүйлийг хийх нь жинхэнэ бүтээл болон гарах байх л даа.
- Монгол улс газрын тос олоод, өөрсдөө шатахуун үйлдвэрлэнэ гээд олон жил ярьж байна. Хэрэв үйлдвэрлээд эхэлбэл уг бүтээгдэхүүн улам хямдрах байх даа?
- Мэдээж. Бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй. Дотооддоо шатахуун үйлдвэрлээд эхэлбэл бүтээгдэхүүний үнэ ч өөрчлөгдөнө.
- Манайх шатахуунаа Оросоос авдаг, Хятад эвэл Манжуур, Казакстан зэрэг өөр орнуудаас авбал бүтээгдэхүүн даган өөрчлөгдөнө гэсэн зүйл байх уу. Эсвэл ингээд тогтчихсон стандарт байдаг уу?
- Манай бүтээгдэхүүн бол шатахууны чанар өөрчлөгдөхөд даган өөрчлөгдөхгүй. Манайх Оросоос бензин оруулж ирж байгаа болохоор мэдээж зардал өндөртэй байгаа. МТЗ-аар орж ирж байгаа шатахуун манай түүхий эд байдаг. Нөгөө талаас Солонгосоос орж ирж байгаа байгалийн гаралтай бичил биетийн ялгарал юм. Энэхүү хоёр түүхий эдээ холин үйлдвэрийн аргаар боловсруулж манай эцсийн бүтээгдэхүүн гарч ирнэ. Бид онголын төмөр замын вагонд туршсан, анхны туршилтаар 22 хувийн хэмнэлт гарсан.
- Эдийн засгийн хямралтай энэ үед шинэ бүтээгдэхүүн гаргах амаргүй. Хямрал хэр мэдрэгдэж байна?
- Борлуулалт маш муу байна. Хүмүүс маш ихээр сонирхон ирдэг, үздэг хэрнээ худалдан авч чадахгүй хэмжээнд байна. Өөрсдөө амьдрал нь тааруу байж хоёрдогч хэрэгцээ болсон түлш хэмнэгчийг авахад санхүүгийн хувьд хүрэхгүй байгаа. Ойлгоод биднийг дэмжээд урам өгөөд, явдаг хүн олон байна. Зарим нэг компаниуд зориг гаргаад сард 500 000 төгрөг шатахуундаа зарцуулдаг байхад манай бүтээгдэхүүнийг хэрэглээд 350 000 төгрөгийн шатахуун хэрэглэсэн байх жишээтэй. Үлдэгдэл болох 150 000 төгрөгнөөсөө бүтээгдэхүүний нэг литрийн үнэ болох 33000 төгрөгийг хасахаар 117000 төгрөг цэвэр хэмнэж үлдлээ гэсэн үг. Ийм маягаар хэмнэлт гаргаж байгаа компаниуд байна. Зөрүү гарсан мөнгөө ажилчдын нийгмийн хамгаалалд зарцуулна гэсэн санааг ч хэлж байсан. Тэгсэн хэрнээ компаниуд ч бас өрнөөс өрний хооронд байгаа болохоор санаа нь байгаад ч авч чадахааргүй болсон нь олон байна.
- Манайх хуучин машины үзэсгэлэн маягтай л байдаг. Хуучин техникийн байгальд үзүүлэх хор хөнөөлийг багасгах нэг зорилт байхад нөгөө талаас Монголын нэрийг Дэлхийд гаргая гэсэн бас нэг зорилт харагдаад байна. Гэтэл Дэлхий даяар хуучин машин байгаа шүү дээ?
- Тийм. Бид бүх хуучин машинаа устгаж чадахгүй шүү дээ. Тиймээс тэдний хор хөнөөлийг л багасгах гарц байна. Ямар ч техникт хэрэглэж болно. Ямар ч хөдөлгүүрт хэрэглэж болно. Хамгийн анх машинд маш сайн бүтээгдэхүүн байна гэж ойлгоод 20 гаран хувийн хэмнэлтийг гаргая гэсэн санаа төрж байсан. Машины утааг багасгая гэсэн багахан зорилгоос эхэлсэн. Эхлээд хүмүүст таниулъя хэрэглүүлье улмаар эрүүл байя гэсэн санаа байсан. Одоо бол дэлхийд Монголынхоо бүтээгдэхүүнийг таниулъя гэсэн зорилт байна.
- 1970-аад оны техникүүд буюу хэт хуучирсан техникт хэрэглэж болох уу?
- Болно. Суурин болон авто машины хөдөлгүүрийн элэгдэлийг багасгана. Хөдлөлгүүрийн чигчиргээг багасгана.
- “Эко Ойл” бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэдийн сэтгэгдэл хэр байна?
- Манай оронд Герман, Орос, Хятад гээд орон орны ижил төстэй бүтээгдэхүүн зах зээлд байгаа. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүнүүд бүгд химийн гаралтай байдаг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд эхэлсэн хүмүүс ам сайтай байгаа. Бид портер машин дээр туршилт хийхэд жолооч нь бүр гайхаж байсан. Ийм их хэмнэж болдог юмуу гэх мэтээр. Мөн мотор “онгойчихлоо” гэж хэлж байсан.
- Нисэх онгоц болон танк зэрэг хуучирсан гэхдээ ашигладаг техникүүдэд хэрэглэж болох уу?
- Болно. Ямар ч техник хөдөлгүүрт шатахууныг 15-30 хувь бууруулна, тээврийн хэрэгслээс гарах хорт утааг 70-90 хувь бууруулна, хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлнэ, моторын насжилтыг уртасгана, форсунк цилиндрыг цэвэрлэнэ, дуу чимээ чичиргээг багасгана, өвлийн цагт машиныг түргэн асаана гэсэн давуу талуудтай байна. Хуучинд болохгүй шинэд нь болно гэсэн ойлголт байхгүй.
- Монгол улсын зөвлөх инженерүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулж зөвлөмж зөвлөгөө авч байв уу?
- Мэдээж. Инженерүүд ойлгоход маш амархан. Туршаад үзсэн хүмүүс ам сайтай байдаг. Тэд орц найрлагад арай шинжлэх ухаанчаар ханддаг. Монгол улсын мэргэжлийн хяналт, хими технологийн хүрээлэн, Ник ХХК-ийн лаборатори, Амбер ХХК-ийн лаборотори зэрэг маш олон лаборатори баталгаажуулсан. Америкт хүртэл лабораторийн шинжилгээнд орсон байдаг.
- Тус бүтээгдэхүүн ямар учиртай даатгал хийлгэсэн юм бэ? Шинээр бүтээгдэхүүн нэвтрүүлж байж итгэл үнэмшилгүй байдалтай даатгал хийлгэсэн юмуу?
- Иргэдийн хамгийн эхний асуудаг асуулт хэрэв миний машин танай бүтээгдэхүүнээс болоод эвдэрчихвэл яах вэ? гэж болгоомжилдог. Энэ нь ч зөв. Эд хөрөнгө гэдэг хямд биш шүү дээ. Тиймээс бүтээгдэхүүндээ итгэхгүй байгаа хэрэг бус харин иргэдийн болгоомжлолыг бууруулахын тулд мөн хаширлаж байгаа иргэдийн итгэл үнэмшил төрүүлэх үүднээс даатгал хийлгэсэн. Монголдоо хамгийн ууган даатгагч “Монгол Даатгал” компанийг сонгосон.
- Энд мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд байна. Үүнийг тогтмол хийлгэдэг юмуу, насан туршийн дүгнэлт байдаг уу?
- Энгийн иргэд бүтээгдэхүүний орц найрлагыг тэр бүр сайн ойлгохгүй. Иргэдэд ойлгомжтой байх үүднээс улсын мэргэжлийн дүгнэлт ийм байна гэдгийг харуулж байгаа. Хэрэглэгч нэг хэрэглэж үзснийхээ дараа итгэл үнэмшил нь илүү болдог.
- Та ямар намын гишүүн бэ?
- Одоогоор нам бус.
- Манайд нам дагахгүй бол бизнес ахидаггүй гэсэн яриа байдаг?
- Би бол өөрөө л бизнесээ хийж байна. Ямар нам нь ямар үзэл баримтлалтай байгааг ч сайн мэдэхгүй байна. Цаашдаа намын нөлөөг ойлгох байх аа. Одоогоор сайн мэдэхгүй байна.
- Бизнес хийхэд хамгийн том шүүмжлэгч нь ард түмэн буюу хэрэглэгч байдаг. Янз бүрийн дарамт ирэх байх. Өрсөлдөгчийн, гэр бүлийн, улс төрийн гэх мэтээр үүнд танай компанийн дархлаа хэр байдаг вэ?
- Ямар нэгэн зүйл хийнэ гээд зүтгэсэн бол арыг нь үзэх л хэрэгтэй. Сайн, муу, сайхан, муухайг хэзээ ч ярьж болно. Иргэдийн санал шүүмжлэлийг авдаг. Гэхдээ одоо шүүмжлэлээс магтаал илүү сонсож байна. Бид бүтээгдэхүүндээ итгэлтэй байгаа болохоор айх аюул алга байна. Зах зээлийнхээ хуулиар хаана сайн бүтээгдэхүүн байна тэднийг иргэд, олон нийт өөрсдөө аяндаа сонгож хэрэглэдэг.
- Танаас өөр хэн нэгэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бол улс төрийн нөлөөгөөр хамгийн наад зах нь танилын хүрээгээ харж байгаад төрийн үйлчилгээний том оврын машинуудад шахах байсан байх. Танд тийм бодол байна уу?
- Манай бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа байгууллага ч гэсэн эдийн асгийн хэмнэлт хийж байгаа хэрнээ эх орондоо агаарын бохирдлыг нэг ч гэсэн машины яндангаар багасгаж байгаа гэдгийг ойлгоход заавал улс төрийн нөлөө байх шаардлага байна уу. Иргэд өөрсдөө ойлгочих байх аа.
- Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд “Эко Ойл” хэрэглээд ийм үр дүн гарч байна гэсэн судалгааг хийе, хамтран ажиллая гэсэн санал байвал та яаж хүлээж авах вэ?
- Маш сайхан хүлээн авна. Түүний цаана нэг хүн ч гэсэн маш сайн ойлголт авна шүү дээ. Тийм хэмжигч багаж техниктэй хүн, байгууллага, төрийн албаныхан санал тавиад баталгаажуулья гэвэл дуртайгаар хүлээн авна. Бүтээгдэхүүндээ маш сэтгэл өндөр итгэлтэй байгаа болохоор бардам байна.
- Ярилцсанд баярлалаа. Танай шинээр гаргаж байгаа олон талын ашигтай бүтээгдэхүүн олонд танигдаж Дэлхийд үнэлэгдэх болтугай гэж ерөөе.
- Баярлалаа. Иргэдэд эх орноо хайрлаж хорт утааг багасгах, эрүүл мэндээ хамгаалах, эд хөрөнгөө ариг гамтай хэрэглэх гээд маш олон давуу талтай бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшихийг санал болгож байна. Мөн таны машиныг дээд зэргээр эмчлэгч бүтээгдэхүүнийг хэрэглэж өөрийн санхүү дээ хэмнэлт гаргаарай. Мөн “МТ” клонкийн дэлгүүрүүдээр болон “Панда” авто засварын салбаруудаас аваарай.
- Хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 3-р хороо, 21-3, Ананд Оффис 502 тоот, Утас 77008844, 77008845, 91117426