Үүлэнд нөлөөлж бороо оруулжээ

IMG_0031_700-700x336Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудын үйл ажиллагааг 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.

2016 онд Монгол орны хэмжээнд 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 38 газрын генератор, дөрвөн аймгийн хөдөлгөөнт радар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд энэ жилийн анхны ажиллагааг Ховд аймгийн нэг экспедиц, нэг газрын генератор, Хэнтий аймгийн хоёр газрын генератор гуравдугаар сарын 30-нд эхлүүлжээ.

Монгол орны нутагт гуравдугаар сарын 30-31, дөрөвдүгээр сарын 14-18, 23-24, 30-1-ний өдрүүдэд давхардсан тоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн 11 экспедиц, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Хэнтий аймгийн 10 газрын генератор тус тус үүлэнд зориудаар нөлөөлж  нийт 51ширхэг пуужин, 72ширхэг түлш зарцуулаад байна. Энэ хугацаанд тал хээрийн нутгаар түймэртэй байлаа. Дөрөвдүгээр сарын сүүлчээр баруун болон төвийн газар тариалангийн бүс нутгаар нилээд бороо орлоо.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …