Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/197 захирамжаар Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр бүлд бариа гэр олголоо.
2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр дуу цахилгаантай бороо орж Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр дээр аянга буусны улмаас гэр нь ашиглагдахгүй болсон учраас ийнхүү захирамж гаргаж бариа гэр олгосон байна.
Энэхүү захирамжийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын НҮА-ны дарга Б.Жаргал уншиж танилцуулж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гэр бүлд нь гардуулан өгсөн юм.