Оксфордын их сургууль болон Дэлхийн ирээдүй төслийн эрдэмтэд аймшигтай боловч анхаарууштай мэдэгдэл хийжээ. хүн төрөлхтөнийг мөхөл рүү хөтлөх зургаан аймшгийг нэрлэжээ. Тэдгээрийн дунд алуурчин робот, цөмийн дайн зэрэг багтжээ. Мөн тэдний тодорхойлж буйгаар инженерчилсэн вирус, цаг уурын өөрчлөлт, супер шавж, ган зэрэг аюул ирэх таван жилд манай гарагийг нөмрөх нь байна. Хэдийгээр Холливуудын кино шиг сонсогдож болох ч бидний өмнө тулгарах жинхэнэ аюул учир олон улсын Засгийн газар анхааралдаа авах нь зүйн хэрэг гэдгийг сануулж буй.
Эл судалгааг Дэлхийн гамшгийн эрсдлийн тайланд дурдсанаар дээрх шалтгаануудаас болж, хүн төрөлхтөн арваад хувь буюу 740 саяар хорогдох гэнэ. Хамгийн ойрын жишээ бол 1918 онд Испанид дэгдсэн тахал юм. Тухайн үед сая сая хүн үрэгдсэн гэхээс нарийвчилсан тоон баримт байдаггүй байна.
Дээр дурдсан алуурчин робот, цөмийн дайн, зохиомол вирус, цаг уурын өөрчлөлт, супер шавж, ган гэх зургаан аюул нь одоо цагт шууд аюул нүүрлүүлэхээс гадна хойч ирээдүйд маань ч заналхийлэх аюултай.
Эх сурвалж: Zuvsongolt.mn