Хошин урлагийнхан хоолоо “хувааж” идмээр юм

Урлагийн хоол “чанга” гэдэг. Нэхдээ нүүрэн дээрээ маш жаргалтайгаар мөнгө олоод байх шиг харагддаг байх. Гэтэл үнэндээ урлагт зүтгэсэн хүн хортой, хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгодог байх жишээтэй. Хүн бүр урлагт хайртай тэр дундаа хошин урлагт. Инээмсэглэл ховордсон энэ нийгэмд хүчээр ч болтугай хоёр цаг инээх нь жаргалтай санагдах. Гэтэл манайдаа үйл ажиллагаагаа явуулж олон түмний уйтгар гуниг, банкны зээлийн дарамт, ажилгүйдэл, нийгмийн бухимдал, өвчин шаналал зэргээс салгаж байгаа энэ урлагийн төрөл дэндүү олон студи, продакшн, нэгдэл, театр зэрэг бий.

89168

Гэтэл мөнгийг жинхэнэ эргэлдүүлж байдаг энэ салбарынхан Г.Ундармаа, И.Одончимэг нар шиг сэтгэл “зүрхгүй” юм. Тэд хаана хэнд юу хэрэгтэй байгааг эмэгтэй хүнийхээ үүднээс нарийн мэдэрч чадлынхаа хэрээр тус хүргэж амьдардаг. Ааштай гэгддэг ч алхсан мөр нь “тодхон” эдгээр бүсгүйчүүд шиг байхыг бусад продакшн, театр, нэгдэлүүдэд уриалмаар байна. Саяхан Улаанбурхан дэгдэхэд хүн бүр л чадах ядахаараа сарвайж байхад нөгөө мөнгө ихээр олдог хошин урлагийнхан таг л байлаа.

Одоо “Элэг нэгт Монголчууд” элэгний эмнэлгийн тухай яригдахад бас л таг байх юм. Ядахдаа ганц удаа хямд тарифаар иргэддээ инээд бэлэглээд элэг нэгт монголчуудын эмнэлгийн төсөлд хандив цуглуулж өгч болдоггүй юм байхдаа. Монголчууд бид бие биедээ тустай дэмтэй, нэгдэж чадвал өвчинд дарлуулахгүй байх бүрэн боломжтой шүү дээ. 1990-ээд оноос хойш улс орон нэг их хямрахад Хятадын цэргийн зориулалттай хуучин, муу ,хугацаа хэтэрсэн хүнс бүгд идэж байсны “гай” гэх юм билээ. Учир мэдэх хүмүүс нь тухайн үед хичнээн хориглоод ч дийлээгүй гэдэг.  Түүнээс үүдэлтэй эрүүл цөс, эрүүл элэг, эрүүл цустай хүнгүй болтлоо “хүртсэн” юм.

4b8ad5f5dec5553f2540b220ebb16017big

Үүний ”гай” одоо энэ нийгмийг хөдөлгөж байгаа бүх хүнд бий. Тэгэхээр хэзээ ч хэцүү мэдээ сонсож магадгүй хүнсээр олон жил “хордсон” бид элэг нэгтэй байж л үүнийг даван гарна.  Хэн нь хэнийгээ гэхэв нийгэмд нэртэй, төртэй явж байгаа хүмүүс нь эгэл, энгийн нэгэндээ тустай баймаар байна. Чаддаг чаддагаараа л дэмнэж амьдрах цаг ирж. Тиймээс нийгмийн сэтгэл зүйн эмч болсон хошин урлагийнхан “хоолоо хувааж” идээч.

“Ганцаараа идсэн ч гахай цаддаггүй” гэдэг байхаа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …