Автобусны буудлуудыг шинэчлэнэ

111 Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд автобусны буудлыг шинэчлэхээр болсон байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлан үйл ажиллагаа явуулж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг шинэчлэн, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэн, чанар стандартын шаардлагад нийцсэн 200 ширхэг  “Шинэ киоск” /байгууламж/ байршуулах ажил хийгдэх ажээ.

Энэхүү киоскийг БНХАУ-ийн Жөү хотын Гуан Жөү Кө Хун зэвэрдэггүй төмөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ХХК-нд “Киг” ХХК-ний захиалгаар, гэрээний үндсэн дээр захиалгаар хийлгэж байгаа юм байна. “Киоск шинэчлэх” төслийг  “Киг” ХХК-аас санаачлан боловсруулжээ. Энэхүү киоск  нь 7.5 м2  талбайтай бөгөөд орчин үеийн чанар стандартад нийцсэн, өнгө үзэмж сайтай, ном, сонин, сэтгүүл худалдаалах, түргэн хоолны үйлчилгээ явуулах зориулалтаар ашиглахаас гадна электрон зар сурталчилгаа, банкны АТМ байршуулах зэрэг боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж буй  юм.

 Төслийн нээлтийн арга хэмжээ маргааш 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд болно. Нээлтэнд нийслэлийн удирдлагууд, дүүргийн Тамгын газрын дарга нар оролцох юм. Автосны буудлуудад байрших байгууламжийг маргааш дээрх нээлтийн үеэр танилцуулах ажээ. Төслийн талаарх мэдээллийг 99868954, 91999279, 99639138 утаснаас авна уу.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …