Хөвсгөл аймгийн хүнд сурталтай дарга нарын үнэн төрх

Хөвсгөл аймагт он гарсаар гурван эх, долоон хүүхэд энджээ

Mongolia_Khovsgol_sum_map

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өссөн байна. Мөн он гарсаар дөрвөн сарын хугацаанд гурван эх, 7 хүүхэд эндсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдах эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь нутгийнхны хувьд айдас төрүүлэх болжээ. Уг асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймгийн Эрүүл мэндийн газарт Эрүүл мэнд спортын яамнаас шалгалт хийсэн ч дүгнэлтийг олон нийтэд зарлахгүй нууцалж байна. Дээр асуудлыг Хөвсгөл аймгийн иргэдийн зүгээс холбогдох албан байгууллага, хэвлэл мэдээлэлд хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар гомдол мэдүүлсэн. Гэвч Хөвсгөл аймгиас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн удирдлагууд, аймгийн Эрүүл мэндийн газар энэ талаар анхаарч дорвитой арга хэмжээ авсангүй.

Бүх асуудал хуучин шигээ бахь байдгаараа л байгаа аж. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмчгүй 5 жил болжээ. Мөн мэргэшсэн эмчгүй, амьсгалын аппаратгүй, шаардлагатай эм тарианы хүрэлцээ муу аж.

Аймгийн нэгдсэн эмнэлэг ийм дүр зурагтай байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нар ямарч арга хэмжээ авсангүй. Шаардлага тавьсан нэгэндээ “Энэ чиглэлээр мэргэших хүн алга аа” гээд амыг нь тагладаг аж. Энэ байдал зөвхөн нэг жил бус сүүлийн таван жил үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн хүнд сурталтай дарга нарын үнэн төрх

Улсын өмчийг бусдад үнэ төлбөргүй бэлэглэжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэгт ийм их асуудал байхад аймгийн Эрүүл мэндийн газар конторынхоо газар буюу эмнэлгийн хашаан дотрооо хувийн компаниар “Ажилчдын орон сууц” гэх гоё нэртэй 40 айлын орон сууцыг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй “Хөвсгөл Геологи” хувьцаат компаниар бариулжээ. Ингэснийхээ дараа 40 айлын орон сууц барьж гүйцэтгэсэн “Хөвсгөл Геологи” хувьцаат компанид 1272м2 газар эзэмших эрхийг таслан шилжүүлэх асуудлыг оруулж шийдвэрлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14 -ний өдрийн дугаар тогтоолоор үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлажээ.

Уг нь Эрүүл Мэндийн газар нь нийт 6959 м2 талбайтай юм. Түүнийхээ 1272м2 газрыг хувийн компанид зүгээр л “бэлэглэсэн” гэсэн үг.

Уг нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “хандив” гэж тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон. Хэрэв хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дуудлага худалдаагаар худалдах, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг тусгажээ.

үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …