Улаан бурхан өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Засаг Даргын Нөөц сангаас болон Дархан Нутаг Хөгжлийн төлөө ТТБ, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, сайн санаат хувь хүмүүсийн тусламж дэмжлэгээр Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт нийлүүлж, ашиглаж эхлээд байна.
Одоогийн байдлаар Халдвартын тасагт амьсгалын аппарат -4 ширхэг, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -6 ширхэг, Утлагын аппарат -5 ширхэг, Дусал тохируулагч -2 ширхэг, Үйлчлүүлэгчийн зориулалтын ор -4 ширхэг, бага насны хүүхдийн судас топруулагч -2 ширхэг, нярайн жин-2 ширхэг, Хүүхдийн даралтын аппарат -4 ширхэгийг эмчилгээ, үйлчилгээнд ашиглаж байна. Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед туслах ААНБ, иргэдийн сэтгэл тасрахгүй байна. Тухайлбал: “Нүүдэлчин” эмнэлэг, НЭ-ийн Хагалгааны нэгдсэн тасаг, “Монос“ эмийн сан, LZS лабораторийн хамт олон, ЭМГ-н эмийн мэргэжилтэн Амарбаясгалан болон Эмийн сангуудын хамт олон тусламжийн гараа сунгажээ.
Жүжигчин П.Шүүдэрцэцэг түүний найз Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Оюунболор нар өвчилсөн хүүхдүүдэд хэрэглэх Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1 ширхэг,
нярайн жин- 2 ширхэг ,
хүүхдийн даралтын аппарат -4 ширхэг,
хүүхдийн пульсоксометр -2 ширхэг,
гэрэлтүүлэг – 4 ширхэгийг бэлэглэж сайн үйлсийн аянд нэгдсэн байна.
Мөн “Камасервис интернэйшнел” Олон улсын байгууллагаас халдвартын тасгийн сэхээний 4 өрөөнд 8 ширхэг нэмэх гэрэл, хүүхдэд хэрэглэдэг 24G-тэй уян зүү 50 ширхэгийг тус тус бэлэглэсэн бол Турк сургуулийн 11”б “ангийн сурагчид уян зүү бага насны хүүхдийн 100 ширхэг, хүүхдийн живх-4 уутыг хандив цуглуулж өгчээ.
“Улаанбаатар “гурил ХК-ийн хамт олон, Халдвартын тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад болон хэвтэн эмчлүүлэгчдэд үдийн халуун хоол, чацарганы шүүсээр үйлчилжээ. Энэ хүнд үед хандив тусламж үзүүлсэнд Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг болон халдвартын тасгийн хамт олноос баярлаж талархсанаа илэрхийлж байна. Өнөөгийн байдлаар Улаан бурхан өвчний дэгдэлт буурч байгаа боловч хүндрэл ихтэй байна. Цаашид халдвартын тасгийн агааржуулалтын системийг сайжруулах нь чухал байна гэсэн шийдвэрийг гаргажээ.
Х.Соёл-Эрдэнэ