Нийслэлд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт олгож байна

8fedf4b0f37a0cc93a644035feaba3d7Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 нэр дэвшигчид сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтыг нийслэлийн Сонгуулийн хороо 05 сарын 05-наас олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 25 нэр дэвшигч  уг маягтыг авсан бөгөөд 05 сарын 11 хүртэл олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …