Цас орж, шуурсаны улмаас өчигдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд хаагдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн шуурганы үеэр төөрсөн хүнийг онцгой байдлын 5 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр олжээ.
Эх сурвалж: Zaluu.com