Дархан-Уул аймагт “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэллээ

Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь  7 хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг.

“ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриан дор зохион байгуулагдах дээрх өдрүүд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үндэсний Татварын албаны хэмжээнд тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, шилдэг татвар төлөгчдөө сурталчилах, нэрэмжит тэмцээн зохион байгуулах зэргээр Үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг гэж өнөөдөр /2016.05.07/ зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

IMG 2950

Татвар төлөгчдийн өдрүүдээр Татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас цахим хэлбэрээр явуулах “Санал асуулгын хуудас”-аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, татварын албаар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаагаа сурталчилах зэрэг ажлуудыг хийх юм байна.

Манай аймгаас Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шилдэг татвар төлөгчөөр “ГАЗАР БУУДАЙ”, “МӨНХИЙН ТУН” ХХК шалгарсан байна. Хөх дэвтрээр шагнагдах нь тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд, тогтвортой байдал, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгааг батлаж буй нэр хүндийн илэрхийлэл гэж Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга Д.Гантөмөр ярилаа.

Шилдэг татвар төлөгчдөө алдаршуулах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, хууль сурталчилах зорилгоор “Мөнхийн тун” ХХК-тай хамтран хүн амын төвлөрөл ихтэй Дархан захад бүтээгдэхүүн борлуулах, ebarimt олгох чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Тус өдрүүдийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Татвар төлөгч танд баярлалаа” зохион бичлэгийн болон гар зургийн уралдааныг зарлажээ. Зохион бичлэгийн уралдаанд нийт 55 бүтээл, гар зургийн уралдаанд 48 бүтээл ирсэн байна. Аймгийн хэмжээнд гурван бүтээлийг шалгаруулж, ҮТЕГ-т явуулсан бөгөөд 24 дүгээр лицей сургуулийн 10А ангийн сурагч Ц.Дөлгөөнзулын зохион бичлэг тэргүүлсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагчийн бүтээл 2 дахь удаагаа манлайлж байгаа аж. Уламжлалт энэхүү уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролд оруулах бодит хувь нэмэр болж, татварын талаар ойлголтод зөв сэтгэлгээ суулгаж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой тухай Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасгийн дарга З.Тунгалаг-Тамир танилцуулсан юм.

Аймгийн Татварын хэлтэс нь Боловсрол соёлын газартай хамтран ЕБС-ийн сурагчдад татварын сэдэвт сургалт зохион байгуулах юм байна. Уламжлал ёсоор их дээд сургуулийн оюутнуудын дунд танин мэдэхүйн уралдаант АХА тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн 5 дугаар сарын 11-ний өдөр Татвар төлөгчдийн зөвлөгөөнийг хийнэ.

Ugluu-logo202-1

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …