Долоон хүүхдийн ээж өрх толгойлсон бүсгүй Солонгод туслацгаая

Таван удаагийн төрөлтөөр долоон хүүхэдтэй болсон бүсгүй Сонгино-хайрхан дүүргийн 7-р хороонд оршин суудаг. Тэрээр таван жилийн өмнө нөхрийн хамт Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Одоогоор эцэг эхийнхээ гэрт амьдардаг аж. Түүний том хоёр ихэр нь 2 настай, бага хоёр ихэр нь 4 сартай гэнэ. Хоол унд муутайгаас хоёр бага нь хоол тэжээлийн дутагдалд оржээ.

Түүний нөхөр өнгөрсөн өвөл нас барснаар амьдралын хүнд хэцүүтэй нүүр тулсан байна.

“Эрүүл зөв монгол” ТББ-аас Солонго бүсгүйд туслах сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүлээд байгаа аж. Маргааш буюу 2016.05.07- ны бямба гарагт Солонгоогийнд очих хүмүүс Тэнгис кино театрын урд буюу ялалтын талбай дээр 12:00 цагт цуглахаар болжээ. Солонгод туслах хүмүүс  дараах утсаар холбоо барин ядарсан нэгэндээ дэм хайрлаарай.

Хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …