Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “үнэлдэг” больё

Монгол төрийн үнэлэмж хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, согогтой, хүнд өвчтэй гэх мэт санаа нь хөдөлгөөнөөсөө “өөр” яваа хүмүүсийг “дорд үздэг”  болоод удаж байна.  Тэд тийм тавиланг хүсээгүй юм. Үйл хэрэг, үйлдэл бүрээс нь харамсал, харуусал, гуниг төрж байдаг юм. Нэгэнт алдсан ажлын байрны гэмтэл, аваар осол, анхаарал болгоомжгүйгээс болсон энэ үйлдлийнх нь ард төр амьдралыг нь “үүрэлцээд”, “түшээд” авдаггүй нь харамсалтай хэрэг.

528a65de4fef3443big

Манайд үүнийг “халамж”-аар зохицуулдаг. “Халамж” гэх үгийн цаана хэдэн иргэн хоолгүй хоног, хэдэн хүн энэлэн шаналж байгааг бүү мэд. Энгийн эгэл алхаж, гишгиж бодож, сэтгэж байгаа хүмүүсээ төр элдэв тендер, авлига, хүнд суртал гэх мэтд “бэлтгэн” байхаар “санааны хохирол” амсан яваа иргэдийг анхааралдаа авбал яасан юм бэ? Нэг өрхөд 5-7 сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байх нь энүүхэнд. Мэдээж тэд ажил хийгээд хөдөлмөрлөөд явах нь “мөрөөдлөөс” өөрцгүй.

Төрөөс олгодог халамжийн мөнгөөр өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Гэхдээ тэднийг чаддаг чаддагаар нь хөгжүүлээд явах боломж байгаа юу гэвэл мэдээж байгаа. Хүний биеийг олж хүний ертөнцөд төрсөн тэдэнд “үл ялиг” хайр халамж л хэрэгтэй байна. Тэдний чаддаг зүйлээр нь хөгжүүлж цаашид бага ч болов ордлоготой, амьдралтай болговол яасан юм бэ? Хийх ажилтай сэрнэ гэдэг сайхан.

215a4480-4340-11e5-871e-1f2aaf8a9efa

Жишээ нь: Иргэн Т үйлдвэрлэлийн ослоор суунга болсон ч оюун ухаан, хэлэх ярих нь эрүүл. Тэрээр шүлэг бичих дуртай мөн гараар хийх ойр зуурхан юмыг хийдэг. Тэгвэл төр тэдэнд “халамж” гэдэг үгээр амыг нь амьдралыг нь “таглаж” байхаар сийлбэр, уран зураг, токарь, гагнуур гэгчлэн гараар хийж эзэмшиж болох бүхий л мэргэжлийг олгьё л доо. МСҮТ-дэд сурах хүсэлтээ өгөхөөр төрөөс ордог мөнгөн тэтгэлэгт нь нас заасан байдаг гэнэ.

189a36_64_x800

Олон улсын байгууллагууд, сайн үйлийн эзэд үнэгүй өч төчнөөн сургалтанд хамруулах боломжтой. Үүнийг ч хийж байгаа, гэхдээ тэдгээр “чимээгүй” амьдрах иргэдэд төрийн үйлчилгээ, төрийн мөн чанар хэрэгтэй байна. Тиймээс тэдэнд аль болох өөрсдийнх нь хийж чадах ажлыг хийлгэж амьдрал ахуйг нь дэмжих аргыг эрэлхийлэх нь чухал байна. Нэг үгээр тэднийг үнэд “оруулъя”. Хямд үнэнч ажиллах хүч болгож харъя л даа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …