Нийслэлийн прокурорын газраас хорих ангид шалгалт хийжээ

baganuurНийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улсын Ерөнхий прокурорын А/89 тоот тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын хэрэгжилтийг Багануур дүүргийн прокурорын газарт шалгажээ. Шалгалтыг Нийслэлийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хийж, тус дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ажил “зохих түвшинд” байна гэж дүгнэжээ.

Шалгалтын явцад тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгасан ба шалгалтаар тус хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг 2015 оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгдээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн зонд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын дүнг Хорих ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд танилцуулж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичихээр шийдвэрлэсэн байна.

УЕПГ-ын ХМОНХА

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …