МХХ -ны нийт шүүгч, гишүүддээ дараах Уриалгыг гаргаж байна

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас нийт шүүгч-гишүүддээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.

b4aeaae3fe80da7abig

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шат шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд олгогдсон бүрэн эрх байтал Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнөөс санал авч, урьдчилан танилцуулахгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг батлан гаргажээ.

Гэвч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн томилогдох гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг хуульд заасан 30 хоногийн хугацаанд яаралтай зохион байгуулах шаардлага тулгарч байгаа үед энэхүү асуудалд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт боловсронгуй бус, шүүгчдийн зөвлөгөөнөөс холбогдох журмыг дахин боловсруулж батлахад хугацаа тулгамдсан байдлыг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгоход дараах зүйлст анхаарлаа хандуулж, хариуцлагатай хандахыг нийт шүүгч-гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд УРИАЛЖ байна.

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшихэд тавигдах болзол шалгуур, нэр дэвшигчийн бүрдүүлэх материал, нэр дэвшүүлэх хугацааг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлах,
  • Нэр дэвшигчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөнийг нийт шүүхүүд нэг өдөр, нэг цагт буюу нэгэн зэрэг хуралдуулах;
  • Санал өгөхөд ижил саналын хуудасны загвар ашиглах;
  • Нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөнд авсан саналын тоог нууцлах /Учир нь авсан саналын тоог ил тод заасан тохиолдолд мэдээлэлд ойр тодорхой нэр дэвшигч аль шүүхэд ямар дэмжлэгтэй буйгаа мэдэж тэгш бус байдал үүсэж болзошгүй/;
  • Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг нэр дэвшигчийг олонхийн саналаар сонгож нэр дэвшүүлэх;
  • Тооллогын төв комисс нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг авсан саналын тоогоор бус, цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлж санал хураалтын жагсаалтад оруулах;
  • Шүүгч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, Ерөнхий шүүгч болон бусад шүүгчдээс хараат бус байж нөлөөлөлд үл автан нууцаар санал өгөх боломжийг хангаж сонгууль явуулах;
  • Сонгуулийн үр дүнг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталгаажуулж, тооллогын төв комисст хүргүүлэх,
  • Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, санал хураалтын дүнг нэгтгэж гаргахад Монголын Хуульчдын холбоо болон Монголын Шүүгчдийн Холбооны төлөөллийг оролцуулах;

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …