Богд уулын арын замд 536 ширхэг гэрэлтүүлэг хийнэ

e6a7fee150fb6adf54c104fcc337cdb5Богд уулын арын 17.1 км авто замд гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Тус замд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийнэ. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудууг эхний 2км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. “Гэгээн цайдам” ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Эхний нэг км-т гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудуу ухаж тэжээлийн кабелийг татаад байна. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …