Хаврын урт өдрүүдэд та болон таны ойр дотныхон ядаргаанд орсон бол дараах аргуудаас ашиглаж ядаргаагаа тайлаарай.
1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагт унтаж бай.
2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу.
3. Өдөрт заавал сүү ууж, өндөг ид.
4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Жишээ нь: хушга, газрын самар, буйлсийн самар, вандуй, цурхай загас.
5. Ихээхэн туйлдаж ядарсан үед өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залгивал тустай.
6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг тутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас ид.
7. Нимбэгтэй сармисны каш ид. Үүний тулд 400гр сармисыг үрж, дээр нь 24ш нимбэгний шүүс хийж хутгана. Хэрэглэхийн өмнө зайлах хэрэгтэй. Энэ кашнаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг орж, ажлын чавдар сэргэдэг.
8. 3л шилэн саванд 1кг угаасан хушганы самар хийж дээр нь 1кг элсэн чихэр нэмээд 1л архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе хутгаж 3 хонуулна. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд хий. Самрыг бас дахин 2 удаа тус бүр 1л архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж шилэн саванд хийн дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна.
9. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай усанд ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд 10 минут дүр.
10. Мөн хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх нь тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгохоос гадна орой нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног.
11. Уулын бор ятуу, тэжээвэр тахианы махаар шөл хийж уу.
12. Хонины ясны шөлөөр 3 орой биеэ угаа.
13. Зуун наст, архи, зөгийн бал 3-г ижил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа ууна.
14. Адууны шинэ махаар шөл, хуушуур хийж ид.
15. Шар тосонд хуушуур хайрч идэх болон хурууны өндөгөөр барьж, хөлийн уландаа жин тавих хэрэгтэй.
16. Орой бүр хөлийн үзүүрээс өвдөг хүртэл халуун сүүгээр шавшиж бай
17. Хорхог боодогны чулууг гартаа барихаас гадна нуруундаа жин тавь.
18. Магни ихээр агуулдаг хүнс хэрэглэ.
Эх сурвалж:etoim.mn