Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэв

13177804_1131400973569210_6896044259953258119_nУлаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосгоны нутаг дэвсгэр дэх Туул, Улиастай, Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн юм.
Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 027, 084, 124, 180, 284 дүгээр ангиуд, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль зэрэг нийт 154 аж ахуй нэгж, байгууллагын 3139 хүн оролцсон байна. Зуслан, ногоон бүсийг цэвэрлэх их цэвэрлэгээгээр нийт 120 тонн хог хаягдлыг 22 машинаар 50 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн аж.
Мөн түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд “Шинэ мянганы залуус” төрийн бус байгууллагын 700 гаруй гишүүд идэвхтэй оролцсон юм.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …