Бидний мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг. Мэдсэн ч мэдээгүй царайлдаг байх ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрсөн гажуудал бол гаалийн байцаагч нарын авилга. Иргэдийн дунд гаалийн байцаагч нар авилга авдаг гэсэн явган яриа явдаг ч өнөөдрийг хүртэл баттай нотлогдож байгаагүй.
Харин АТГ-аас гаалийн байгууллагад асуудал бий гэдгийг баталж ээдрээтэй утасны үзүүрээс барьжээ. Багагүй хэмжээний мөнгө эргэлддэг учир их хэмжээний мөнгө хэн нэгэн албан тушаалтанд өгч байж Замын-Үүдийн гаалийн байцаагч болдог гэсэн батлагдаагүй мэдээлэл ч бий.
Энэ явган яриа иргэдийн дунд хэдийнээ танил болчихсон гэхэд болно. Олны үг ортой гэдэг шиг АТГ-аас хийсэн шалгалт үүнийг баталжээ. Тодруулбал ажиллах хүчний орон тоо нь хязгаараасаа хэтэрчихсэн. Хязгаараас давсан байцаагч нарын цалин төсөвт суугаагүй байхад цалин хөлс олгож байжээ. Үүнийгээ төсөвт тодотгол хийгээд шийднэ гэсэн тайлбар өгсөн. Нэгдүгээрт төсвийн тодотгол хийхийг гаалийн байгууллага мэддэг болчихсон. 2-рт Замын-Үүдэд томилогдох шангаа өгчихсөн учир орон тоо хэтэрсэн ч хамаагүй томилчихдог юм байна гэж хардаж болохоор байгаа юм. Үүнийг мөрдөн байцаалтаар нотолно.
Ашиг орлого ихтэй ажлын байрны томилгооноос гадна ашиг олдог гэдгийг батлах баримтыг бий. Замын-Үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийжээ.
159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөө нуун дарагдуулсан мэдүүлээгүй гэдэг нь нотлогдоод байна.
Замын-Үүдийн гааль
35 байцаагч их хэмжээний хөрөнгө, орлогоо нуусан
Их хэмжээний мөнгө = 48,000,000 төгрөг
35 байцаагчийн нуусан орлого = 1,680,000,000 төгрөг