Ноосны урамшууллыг олгож эхэллээ

olloo_mn_1406536479_img_636721 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

Монгол Улсын их хурлын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмаар урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна.

Уг урамшууллыг олгосон 2011-2014 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин, мал бүхий этгээдэд 94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна.

Харин 2015 оны ноосны урамшууллыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн А-38 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс олгож эхэлсэн байна.

Он Малчны тоо Ноосны хэмжээ/тн/ Мөнгөн дүн /тэрбум төгрөг/
2011 32.977 4.925 9.8
2012 103.162 14.696 29.4
2013 117.667 18.307 36.6
2014 80.619 16.643 18.3
2015 74.387 16.897 18.6
Дүн 408.812 71.468 112.7

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …