Нийслэлийн Онцгой комиссын 2016 оны “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн удирдлагын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сард дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далан сувагт цэвэрлэгээ хийсний үр дүнд үерийн ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдсэн.
Өнөөдөр 15.00 цагийн байдлаар нийслэл хотод орж байгаа нойтон цаснаас үүдэн зам даваа хаагдсан, шар усны үер буусан зэрэг хүндрэл гараагүй байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас орж байгаа цасны хэмжээ багасах боловч үүл ихтэй цас үргэлжлэн орно. Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцож, үерийн далан сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …