Нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журмыг шинэчилнэ

images

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. Нийслэлд 2016 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 59 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Нохой, муур тэжээж буй иргэдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, золбин нохой, муурыг устгах ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-ыг шинэчлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар журмын төсөлд иргэдээс санал авч тусгахаар болсон хэмээн Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн юм. 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …