“Seoul friendship fair-2016” наадамд Улаанбаатар хотыг сурталчиллаа

d17708ce36a8483ab956e4e2007b3f13Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын  Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

“Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын  урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үзэгчдээс өндөр үнэлгээг авч, үзэгчдийн саналаар тэргүүлж, Улаанбаатар хотыг сурталчилан ажиллаа. Урлагийн тоглолтын найруулагчаар Нислэлийн Улаанбаатар чуулгын найруулагч П.Урнаа ажилласан бөгөөд урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тоглолтыг амжилттай зохион байгуулав гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …