Стрессээс ангижирах шинжлэх ухааны гурван зөвлөгөө

stress_statyaСэтгэлээ сэргээж, тайвшрах хэрэгтэй байна уу? Эдгээр амьдралын хэв маяг үр дүнтэй болох нь батлагджээ.

Стресстэй хүмүүст өгөх зөвлөгөө уншвал Санаа зоволтгүй ээ, жаргалтай бай” эсвэл “Зүгээр л өөдрөг бай гэсэн үгс олонтаа таардаг . Стрессээс амжилттай салсан хүмүүсийн түүх, бүр гар утасны аппликэйшн хүртэл байдаг. Гэхдээ стресс бууруулдаг нь батлагдсан амьдралын хэв маягаа яагаад өөрчилж болохгүй гэж?

Шинжлэх ухаанаар батлагдсан стрес бууруулах гурван аргыг өнөөдөр хэрэглэж болно.

1. БОГИНО АТЛАА ОЛОН ЗАВСАРЛАГА

Богино атлаа олон удаагийн завсарлага авдаг хүмүүсийн ажлын ханамж өндөр, цуцалт бага, даалгасан ажлыг давуулан биелүүлэх хүсэл өндөр байдаг болох нь судалгаагаар батлагджээ. Тэгэхээр хэзээ бас хэр удаан амралт авах хэрэгтэй вэ? Өөртөө эвтэйхэн санагдсан үедээ л завсарлага авахад болно. Харин хугацаа нь 5-30 минут байхад хангалттай. Тэгэхээр нэг цаг ажиллаад арван минут завсарлага авах болж байна.

2. ДОТРОО ХАДГАЛЖ БОЛОХГҮЙ

Бидний ихэнх нь ‘аз жаргалтай царайг’ нүүрэн дээрээ наадаг. Гэтэл өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүмүүс стрессээс хол байж чаддаг болохыг шинжлэх ухаан нотолжээ. Иймээс өөрийгөө нээх аюулгүй газрыг олох хэрэгтэй. Энэ нь таны найз, зөвлөгч гээд хэн ч байж болно. Хэрэв хуваалцах дургүй харин ярих дуртай хүн бол өөр аргаар дотроо онгойлгож болно. Танд тухтай л бол боксын мешок цохих, дэр бариад хашхирах, нохойтойгоо ярих гээд олон замаар сэтгэлээ уудалж болно. Хамгийн гол нь бүхнийг дотроо хурааж болохгүй харин гадагш гаргах юм.

3. ДОЛООН МИНУТЫН ДАСГАЛ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ

Аеробекийн дасгалаар хичээллэдэг оюутнууд семестрийн төгсгөлийн шалгалтын үеэр стресст өртөх нь бага байдаг байна. Тиймээс та ч гэсэн алхаж, дугуй унаж, теннис тоглож болно.

Шинжлэх ухаан долоон минутын дасгалыг зөвлөсөн байна. Энэ нь ердөө долоон минутын турш эрчимтэй хөдөлгөөн бүхий дасгал хийж юм. Энэ бол маш хурдан бөгөөд өндөр үр дүнтэй арга билээ. Нэмж зөвлөхөд өдөр тутмын стрессийг багасгах, түүнээс сэргийлэх үүднээс аеробекийн богино дасгалын өдрийн хуваарьтаа нэмэхэд илүүдэхгүй.

Та стрес үүсгэгчдийг хянаж чадахгүй боловч стрестэй тэмцэх явцдаа эрүүл үлдэж чадна. Тухайлбал ажил дундуураа түр завсарлага авах, сэтгэл хөдлөлөө хуваалцах, тогтмол дасгал хийх гэсэн аргууд байна. Өөрийгөө арчлах эдгээр аргад суралцах аваас стресст өртөгчийн суудалд биш харин жолоочийн суудалд суух болно. Ямартаа ч шинжлэх ухаан энэ бүхнийг хэлсэн болно.

эх сурвалж: biznetwork.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …