Улсын нөөцийн үрийг хөнгөлттэй үнээр олгох шаардлагатай

5_6.jpg.610x259_q85Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн салбар тэр дундаа үрийн улаанбуудайн нөөц, чанарыг тойрсон олон асуудлууд хөндөгдөх болов.

Өнгөрсөн жил хур бороо бага, гантай байсан учраас хангалттай ургац, үрийн буудай нөөцөлж чадаагүй. Тиймээс үрийн буудай дутагдалтай байдлыг харгалзан Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт хадгалагдаж буй 5.2 мянган тонн буудайн үрийг энэ хаврын тариалалтад зориулан гаргаж, нөхөн бүрдүүлэхээр ХХААЯамны санаачилгаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн.

Гэтэл Монгол Улсын шадар сайд тус нөөцийн үрийг 100 хувь төлбөрөө төлсөн аж ахуйн нэгжүүдэд олгох шийдвэрийг гаргаад байгаа аж.  Санхүүгийн хүндрэлтэй, тарих үр дутагдалтай байгаа энэ үед дээрх шийдвэр тариаланчдад хүнд тусах нь лавтай.

Тус нөөцийн үр нь хаврын  тариалалтад зориулан ашиглах үрийн тооцоонд орсон бөгөөд нийтдээ 31.5 мянган га-д тариалалт хийх  үр аж.

Салбар яамнаас нь тариаланчдаа бодлогоор дэмжиж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 200 шахам аж ахуйн нэгж, иргэдэд 8.2 мянган тонн үрийн буудайг 10-30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод байгаа гэнэ.

Гэтэл хаврын тариалалт оройтож, үр хомс байгаа энэ үед л хэрэглэх гэж нөөцөлдөг үрээ тариаланчдадаа хөнгөлөлтгүй олгохоор болсон нь тариаланчдын хувьд хүндхэн даваа болоод байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …