Нэр дэвшигчдээс эрүүл мэнд, боловсрол, сэтгэцийн СОРИЛ авч шалгая

2016 оны сонгуулийн биднийг аятайхан амьдрацгаах уу эсвэл улс орон нэрийн доор биенээ “хэмлэж” улам ядуурах уу гэдэг чухал сонголтын жил болоод байна. Бид газар доорх баялагаа ашигтай байдлаар “хэрэглэж” чаддаггүй, мал аж ахуйгаа бизнес болгон хөгжүүлж чаддаггүй, хийсэн бүтээсэн “түүхтэй” эрдэмтдээ дэмждэггүй, бизнес хийсэн ч “ахидаггүй” ийм л нийгмийг цогцлоосон байна. Эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг яриад ч хэрэггүй. “Байхгүйтэй” адилхан болсон.

conguul

Мэдээж хүн төрлөхтний хөгжлөө даган шинэ зүйл ихээр нэвтэрч байгаа ч санаандаа хүрч амьдарч чадахгүй л явна. Нөгөө талаас санаанд нь тултал удирдаж чадахгүй байна гэсэн үг. Улс төрчид “амны шоу” хийхээс өөр хөрөнгө мөнгө босгочих дорвитой зүйл хийхгүй байна. Үнэндээ төсөв муутай байгаа энэ жилд ахмадын тэтгэвэр, халамж, хангамжийг таслахгүй л бол “төр”  мэтээр ойлгодог. Гэхдээ энэ төр хийе, бүтээе гэсэн залуусын зүрхийг “мохоож” байна. Ийм үр дүн, ийм байдлыг биеэрээ мэдэрсэн иргэд маань энэ жилийн сонгуульд маш “чухал” хандах ёстой.

Бид хохирох нэг хэрэг, үр хүүхэд маань гишгих газаргүй болох вийдээ гэхээс иргэд ихээхэн “айх”. “Муу муухай түүхтэй” хүн бүрээс “салах” сайхан сонголт бол яахын аргагүй иргэдийн өөрсдийнх нь сонголт болсон Сонгуулийн арга ажиллагаа.

15

Энэ жилийн сонгуулиар элдэв муу хүнийг улс төрд оруулахгүйн тулд бүх нэр дэвшигчдээс эрүүл мэнд, боловсрол, сэтгэцийн “тусгай” сорил авдаг баймаар байна. Үнэхээр диплом байгаа эсэх, эрүүл мэнд нь тэнцэж байгаа эсэх, сэтгэж мэдрэлийн хувьд хэвийн эсэхийг харж байгаад сонгодог баймаар байна. Жишээ нь С.Ганбаатар дипломгүй дипломтон болж таарсан, зарим нэр бүхий хүнийг бараг солиорсон гэх яриа идэвхитэй явж байгаа, мөн төрийн суудалд суумагцаа эмнэлгийн ор хэсэн явж байдаг өвчтэй гишүүд ч байна. Тиймээс хийж чадах, хэлж чадах аавын хүү, охиныг энэ төрийн өндөр сэнтийд залмаар байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …