Ж.Өлзий-Орших:С.Баярцогтоо одоо чи минь боливол яасан юм бэ

Монгол Улсын гавьяат тамирчин, дугуйчин Ж.Өлзий-Орших нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтод зөвлөгөө өгчээ.

 Тэрбээр чин сэтгэлийн ил захидал гэж нэрлэн, С.Баярцогтыг улс төрд илүү “шунах” хэрэггүй анхааруулан ийн бичжээ.

Ж.Өлзий-Орших “Баярцогтоо чи бид хоёр залуучуудын байгууллагын дарга байсан хүмүүс. Үлгэр жишээч байх хэрэгтэй. Нэг үе МЗХ болон МОХ хэмээх хоёр байгууллага ойрхон явж байсан даа. Одоо чи минь боливол яасан юм бэ. Хүрч болох бүх л түвшинд хүрлээ.

Намбарын Энхбаяр гээд нэг ийм барагдашгүй амбицтай хүн байлаа. Бас л зүтгэсээр байгаад төрийн алба, ажлын оргилд хүрсэн. Гэтэл тэр өндрөөс ямар чанга унав. Хэн болчихсон явж байна. Хүүхэд, нохойн доог болж гүйцэж байна. Ял ч үүрлээ, биегүй ч болох шиг боллоо. заавал хүний туучсан замаар явж, ажил амьдралаа “алж” байх хэрэг байна уу.

Одоо зогсооч дээ. Эхнэр чинь МУИС-д санхүү хариуцсан дэд проректор хийж байна. МУИС ч том айл тэрбумаар яригдах төсөвтэй. Нэг айлд хангалттай баймаар юм” гэжээ.

Эх сурвалж:mnews.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …