Дархан хотод 5456 мод тариад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор манай аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 56 ААНБ, 189 иргэн  нарс, хайлаас, агч зэрэг нэр төрлийн нийт 5456 ширхэг мод тариад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх өдрийг тохиолдуулан Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т өнөөдөр /2015.05.15/ аймгийн удирдлагууд болон иргэд, ААНБ-дын хамтаар 36 ширхэг нарс, 1000 орчим хайлаас мод тарилаа. Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд товч ярилцлага өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Өнөөдөр Дархан хотод ирж мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд бүгд мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод арчилж сурсан. Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургажээ гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа мод багатай газруудад мод тарих, мод үржүүлэх ажлыг нэмж хийх ёстой гэж бодож байна.

Өнөөдөр Дархан хотод ирсний бас нэг гол зорилго бол Ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш ажлын тайлангаа дандаа УИХ-д тайлагнаж ирсэн. Өнөөдөр нийт сонгогчдоо төлөөлөөд ажлын тайлан, танилцуулгаа Дархан хотод хийе гэж бодсон. Дархан хотын сонгогчдоор дамжуулаад энэ жилийн тайланг нийт сонгогчдод хүргэе гэж бодлоо. Их баярлалаа” гэлээ.

Ugluu-logo202-7

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …